🌐Notly.mn Web

Нотлох боломжтой цахим баримт үүсгэх нь

Бүртгүүлэх

Цахим баримт үүсгэхдээ notly.mn веб сайтад бүртгүүлнэ. Та байгууллагынхаа регистрийн дугаарыг оруулснаар бүртгэх боломжтой болох ба манай ажилтан холбоо барих мэдээллийн дагуу эргэн тантай холбогдож бүртгэлийг баталгаажуулна.

Бүртгэлийг баталгаажуулсны дараа системд нэвтрэх нэг удаагийн нууц үгийг илгээх ба эхний удаа нэвтэрч ормогцоо нууц үгээ солих шаардлагатай.

Тохиргоо

Нэвтэрч орсны дараа өөрийн профайл хэсэгт даран тохиргоо цэсийг сонгоно. Зүүн талын цэсэнд Хэрэглэгчийн бүртгэл, Бүртгэлийн мэдээлэл, Салбар нэгж, Api key гэсэн тохиргооны цэсүүд харагдана.

Бүртгэлийн мэдээлэл буюу хавтас

Системд нэвтэрч ормогцоо цахим баримтуудыг зохион байгуулалттай үүсгэхийн тулд тодорхой шинж бүхий хавтас үүсгэнэ. Шинж буюу хавтасны мэдээллийг та өөрийн хүссэнээрээ үүсгэх боломжтой ба уг хавтас нь цахим файлын ангилал болно.

Мөн уг шинжүүдийн утга нь сонголттой байж болох ба та мөн сонголтын утгуудыг оруулж өгч болно. Жишээлбэл дээрх зурагт үзүүлснээр Он, Улирал, Салбар сургууль, Зэрэг гэсэн 4 мэдээллийг админ үүсгэсэн байна. Харин Он гэдэг мэдээлэлд гарч ирэх сонголтуудыг доорх зурагт үзүүлсэн шиг бүртгэж болно.

Сонголтыг шинээр бүртгэхдээ баруун дээр байгаа нэмэх тэмдэг дээр дарж дараах цонх гарч ирэх ба сонголтын утгыг бичин хадгална.

Салбар нэгж

Хэрэв танай байгууллага салбар нэгжтэй ба уг салбар нэгж тус бүр зөвхөн өөрийн оруулсан цахим баримтыг л харах, удирдах шаардлагатай бол Салбар нэгж цэс дээр даран салбар нэгжүүдээ бүртгэж болно.

Хэрэглэгч

Хэрэв танай байгууллага цахим баримт үүсгэх олон ажилтантай бол админ хэрэглэгч нь Тохиргоо цэс рүү орон өөр хэрэглэгч бүртгэж болно.

Хэрэглэгч бүртгэхдээ Салбар нэгж тохируулж өгч болох ба ингэснээр тухайн хэрэглэгч зөвхөн тухайн салбар нэгжийн цахим файлыг удирдана.

Цахим баримт блокчэйнд оруулах

Цахим баримтыг нотлох боломжтой болгохын тулд файлаа notly.mn системд оруулах шаардлагатай ба систем нь уг баримтын Hash утгыг тооцоолж ухаалаг гэрээнд буюу блокчэйнд бичнэ.

Файл блокчэйнд оруулахдаа программын дээд хэсэгт байрлах "ШИНЭЭР БАТАЛГААЖУУЛАХ" цэс дээр дарна.

Шинээр файл оруулах нь 3 алхамтай ба олон файл оруулах бол багцлаад zip файл үүсгэн оруулж болно. Харин нэг удаагийн оруулалтаар дээд тал нь 20mb файл байх шаардлагатайг анхаарна уу.

Алхам 1: хавтас сонгох

Оруулах файлын ангилал буюу хавтасыг сонгоно. Хавтас сонгомогц өмнө Тохиргоо хэсэгт бүртгэсэн хавтасын шинж буюу мэдээллүүд гарч ирэх ба уг мэдээллийн утгыг сонгоно.

Хэрэв тухайн баримт хүчинтэй хугацаатай бол уг хугацааг мөн сонгож өгнө. Энэ тохиолдолд хүчинтэй хугацаа дууссан үед тухайн цахим файлыг блокчэйнээс шалгахад ХУГАЦАА ДУУССАН гэж харуулна. Энэ нь ямар нэг хугацаатай олгогддог тусгай зөвшөөрөл эсвэл тодорхойлолтод маш хэрэгтэй юм.

Алхам 2: файл оруулах

Цахим файлуудаа оруулах ба анхаарах зүйлийг доор бичсэн байна. Файлыг оруулахдаа "Бичиг баримт оруулах" талбарт өөрийн компьютер дээрээс хулганаар чирч болно. Мөн уг талбар дээр хулганаар товшиж файлаа сонгож болно.

Файл сонгосны дараа дараах хэлбэртэй харагдах ба үргэлжлүүлэх товч дарснаар Блокчэйн сүлжээнд уг файлын Hash утгыг бичих алхам руу шилжинэ.

Алхам 3: блокчэйнд бичих

Блокчэйнд оруулах боломжтой файлуудыг жагсаан харуулах ба та мэдээллээ сайтар нягталсны дараа "БЛОКЧЭЙН СҮЛЖЭЭНД БАТАЛГААЖУУЛАХ" товчийг дарснаар файлуудын Hash утгыг блокчэйнд бичнэ.

Товч дарсны дараа дээрх мэдээллийг уншаад "Тийм" товч дарна.

Блокчэйнд мэдээллийг бичих нь бага зэрэг хугацаа авдаг ба систем бичсэний дараа таны оруулсан файлыг татаж авах боломжтой болгоно. Доорх зургийг харна уу!

"ДУУСГАХ" товч дарснаар оруулсан файлуудын төлвийг доорх цонхонд харуулах ба олон файл оруулсан бол Амжилттай болсон, Хүлээгдэж буй, Хүчингүй болсон, Алдаатай болсон файлуудыг тус тусад нь ялган харуулна. Уг файлуудыг тус тусад нь сонгон татаж авах боломжтой ба татаж авсан файлаа харилцагчдаа өгнө гэдгийг мартаж болохгүй.

Хянах самбар

Уг цэсэнд танай компанийн нийт блокчэйнд оруулсан түүх харагдах ба баруун хэсэгт дэлгэрэнгүй хайлт хийх боломжтой талбар байна.

Жагсаалтын нэг элемент дээр дарж дэлгэрэнгүй харагдах ба хэрэв тухайн оруулсан мэдээлэлтэй яг ижил дахин цахим файл оруулах бол мөрийн ард байгаа "Нэмэх" товчийг дарна.