> For the complete documentation index, see [llms.txt](https://docs.certify.mn/llms.txt). Markdown versions of documentation pages are available by appending `.md` to page URLs; this page is available as [Markdown](https://docs.certify.mn/notly/issue-document.md).

# Блокчэйнд цахим баримт оруулах

Баримт бичгийг блокчэйнд оруулахдаа бид [ухаалаг гэрээ](https://github.com/teo-mn/certify-sc) ашиглан хаш утгыг хадгалдаг. Техник талаасаа та баримт бичиг оруулахдаа энэ ухаалаг гэрээний [addCertification](https://github.com/teo-mn/certify-sc/blob/8d1229efbcdc8356c09afceedfae4463d2f6bb7b/contracts/Certification.sol#LL59C14-L59C30) функцийг, баримт бичгийг хүчингүй болгохдоо [revoke](https://github.com/teo-mn/certify-sc/blob/8d1229efbcdc8356c09afceedfae4463d2f6bb7b/contracts/Certification.sol#L120) функцийг тус тус дуудахад болох юм. Блокчэйнтэй харьцах, гүйлгээ хийх хөгжүүлэлтийн ажлыг хөнгөвчлөх зорилгоор дараах боломжуудыг санал болгож байна. Үүнд:

* [Notly.mn веб](/notly/issue-document/certify.mn-web.md) сайтын админ эрхээр нотлох боломжтой цахим баримт үүсгэх;
* [REST Api ](/notly/issue-document/certify.mn-api.md)ашиглан байгууллагын дотоодын системээс нотлох боломжтой цахим баримт үүсгэх;
* [Бидний хөгжүүлсэн санг (library)](/notly/issue-document/library.md) ашиглан байгууллагын дотоодын системээс нотлох боломжтой цахим баримт үүсгэх.

Дээрх сонголтуудаас алийг нь сонгох талаар эргэлзэж байгаа бол дараах хүснэгт туслана гэж найдаж байна.

| Сервис                                                               | Нөхцөл                                                                                                                                                             |
| -------------------------------------------------------------------- | ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------ |
| [Notly.mn веб](/notly/issue-document/certify.mn-web.md)              | Танай байгууллага нэмэлт хөгжүүлэлт хийхийг хүсэхгүй, боломжгүй байгаа бол зохимжтой.                                                                              |
| [REST Api](/notly/issue-document/certify.mn-api.md)                  | Олон тооны баримт бичгийг автоматаар оруулах эсвэл оруулсан баримт бичгүүдийг байгууллагын дотоодын системээр дамжуулж татаж авах зэрэг хэрэгцээтэй бол зохимжтой. |
| [Бидний хөгжүүлсэн санг (library)](/notly/issue-document/library.md) | Цахим болгох гэж буй баримт бичиг нууцлал өндөртэй буюу гуравдагч байгууллагын системээр дамжуулахыг хүсэхгүй байх үед нэмэлт хөгжүүлэлт хийн ашиглахад зохимжтой. |
