# Танилцуулга

[Certify](https://certify.mn) үйлчилгээ нь инновацилаг технологийн шийдлийг ашиглан цахим баримтын үнэн зөв эсэхийг баталгаажуулах, шалгах боломжийг төр, хувийн хэвшлийн байгууллагууд болон тэдгээрээр үйлчлүүлэгч иргэдэд олгох зорилготой юм.

Уг үйлчилгээ нь [блокчэйн технологийн](https://docs.teo.mn/general/blockchain) давуу талыг ашигласан бөгөөд цахим баримтын үнэн зөв эсэхийг монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу баталгаажуулж өгнө.&#x20;

Аливаа байгууллага цахим баримт (гэрчилгээ, тодорхойлолт г.м. PDF) иргэнд олгох бөгөөд тухайн баримтыг иргэн өөр нэг үйлчилгээ үзүүлэгч байгууллага эсвэл хувь хүнд аваачиж өгдөг. Хүлээн авсан байгууллага, хувь хүн уг цахим баримт өөрчлөгдөөгүй, эх сурвалж нь үнэн зөв эсэхт үргэлж эргэлзэж байдаг. Тэгвэл [блокчэйн технологийн](https://docs.teo.mn/general/blockchain) давуу талыг ашиглан цахим баримт хүлээн авагч тал маш хялбараар цахим баримтын үнэн зөв, өөрчлөгдөөгүй эсэхийг нотлох боломжийг [Notly](https://www.notly.mn) үйлчилгээ олгоно.

### Нотлох боломжтой цахим баримт үүсгэх нь

Цахим баримт олгогч байгууллага, хувь хүн нь [notly.mn](https://www.notly.mn) веб сайтад бүртгүүлж өөрийгөө баталгаажуулсны дараа цахим файлыг [notly.mn](https://www.notly.mn) удирдлагын хэсэгт (admin panel) оруулж өгнө. Эсвэл тухайн байгууллага өөрийн ашигладаг программ хангамжийн системтэй API холболт хийн цахим файлаа оруулж болно:

* [Notly.mn веб](https://docs.certify.mn/notly/issue-document/certify.mn-web) сайтын админ эрхээр нотлох боломжтой цахим баримт үүсгэх;
* [REST Api ](https://docs.certify.mn/notly/issue-document/certify.mn-api)ашиглан байгууллагын дотоодын системээс нотлох боломжтой цахим баримт үүсгэх;
* [Бидний хөгжүүлсэн санг (library)](https://docs.certify.mn/notly/issue-document/library) ашиглан байгууллагын дотоодын системээс нотлох боломжтой цахим баримт үүсгэх.

### Цахим баримтыг шалгах буюу баталгаажуулах нь

Блокчэйнд Hash утгыг нь бичсэн баримтыг шалгах буюу баталгаажуулахдаа мөн дараах гурван аргын аль нэгийг ашиглаж болно:

* [Notly.mn веб](https://docs.certify.mn/notly/verify-document/notly.mn-web) сайтаар (нэвтрэх шаардлагагүй);
* [REST Api](https://docs.certify.mn/notly/verify-document/deploy-on-premise) ашиглан байгууллагын дотоодын системээс шалгах;
* [Бидний хөгжүүлсэн санг (library)](https://docs.certify.mn/notly/verify-document/library) ашиглан байгууллагын дотоодын системээс шалгах.


---

# Agent Instructions: Querying This Documentation

If you need additional information that is not directly available in this page, you can query the documentation dynamically by asking a question.

Perform an HTTP GET request on the current page URL with the `ask` query parameter:

```
GET https://docs.certify.mn/notly/introduction.md?ask=<question>
```

The question should be specific, self-contained, and written in natural language.
The response will contain a direct answer to the question and relevant excerpts and sources from the documentation.

Use this mechanism when the answer is not explicitly present in the current page, you need clarification or additional context, or you want to retrieve related documentation sections.
