Comment on page
ℹ
Танилцуулга
Цахим баримтыг блокчэйнээр баталгаажуулах, шалгах нь
Notly үйлчилгээ нь инновацилаг технологийн шийдлийг ашиглан цахим баримтын үнэн зөв эсэхийг баталгаажуулах, шалгах боломжийг төр, хувийн хэвшлийн байгууллагууд болон тэдгээрээр үйлчлүүлэгч иргэдэд олгох зорилготой юм.
Уг үйлчилгээ нь блокчэйн технологийн давуу талыг ашигласан бөгөөд цахим баримтын үнэн зөв эсэхийг монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу баталгаажуулж өгнө.
Аливаа байгууллага цахим баримт (гэрчилгээ, тодорхойлолт г.м. PDF) иргэнд олгох бөгөөд тухайн баримтыг иргэн өөр нэг үйлчилгээ үзүүлэгч байгууллага эсвэл хувь хүнд аваачиж өгдөг. Хүлээн авсан байгууллага, хувь хүн уг цахим баримт өөрчлөгдөөгүй, эх сурвалж нь үнэн зөв эсэхт үргэлж эргэлзэж байдаг. Тэгвэл блокчэйн технологийн давуу талыг ашиглан цахим баримт хүлээн авагч тал маш хялбараар цахим баримтын үнэн зөв, өөрчлөгдөөгүй эсэхийг нотлох боломжийг Notly үйлчилгээ олгоно.
- Бидний хөгжүүлсэн санг (library) ашиглан байгууллагын дотоодын системээс нотлох боломжтой цахим баримт үүсгэх.
Блокчэйнд Hash утгыг нь бичсэн баримтыг шалгах буюу баталгаажуулахдаа мөн дараах гурван аргын аль нэгийг ашиглаж болно: